Биткойны ханш сүүлийн хагас жилд 50 хувиар унажээ
Хуваалцах:
img

Криптовалютын “Coinbase” биржид өнгөрсөн амралтын өдрүүдэд Биткойн 34 мянган ам.долларын үнэтэй байв. Тэгвэл энэ нь дэлхийд тэргүүлэгч криптовалют болох Биткойн зах зээлийн үнэлгээгээрээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш 50 хувиар унасан үзүүлэлт болжээ.

 Зүүн Европ болж байгаа мөргөлдөөнтэй холбоотойгоор дэлхийн даяар хөрөнгийн зах зээл уналтад орж байгаа энэ үед дижитал хөрөнгө ч даган буурч байна. Харин өнөөдрийн байдлаар Азийн хэд хэдэн зах зээл уналттай, Японы жишиг “Nikkei” индекс 2.5 хувиар буурчээ. Мөн дэлхийн хоёр дахь том криптовалют болох Ethereum сүүлийн долоо хоногийн хугацаанд 10 гаруй хувиар унаад байгаа юм.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img