Шинээр 61 хүнээс коронавируст халдвар илэрч, нэг хүн энджээ
Хуваалцах:
img

 Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 61 тохиолдол шинээр бүртгэгджээ. Энэ нь өчигдрийнхөөс 33 тохиолдлоор бага үзүүлэлт юм. Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын 52 нь Улаанбаатар хотод, 11 нь орон нутагт батлагдсан байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын тоо 922 574 болжээ. Мөн хугацаанд уг өвчнөөр нэг хүн нас баржээ.

Одоогоор манай улсад коронавируст халдварын улмаас нийт 2112 хүн эндээд байна. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img