Т.Доржханд: Зарчмын эрс тэс нөхцөлд хэлэлцээр хийвэл Х.Нямбаатар дараагийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг болж шоронд орно
Хуваалцах:


“Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын хэрэгжилтийн ажлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сү.Батболд хулгай хийсэн гэж яриад байгаа ч нөгөө талд Сү.Батболд ямар ч тайлбар хийхгүй байна. Энэ хүнээр тайлбар хийлгүүлээч. Үнэхээр хулгай хийсэн юм бол хэвлэлийн хурал хийгээд Сү.Батболдод хариуцлага тооцох асуудлыг яръя гэж С.Ганбаатар гишүүнд би хэлсэн. Хэрвээ тийм зүйл байхгүй бол хүн гүтгэсэн хэргээр та хариуцлагаа хүлээнэ шүү гэж мөн хэлсэн юм. Ийм зарчмын эрс тэс нөхцөл байдал дунд хэлэлцээр хийвэл Х.Нямбаатар дараагийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг болж шоронд орно. Манай улс төр ийм. Нэг хэсэг нь эх оронч болоод ард түмэндээ хайр зарладаг, ажлын хэсэгт орсон хүмүүс буруутан болоод явж болохгүй. Найман УИХ-ын гишүүн зөвшилцлөөр гээд Засгийн газрын ажлын хэсэгт орсон. Гэтэл дахиад 21 гишүүн хяналт тавина гэж байна. Үүнийгээ нэгтгэе. Нэг бол наймыгаа татъя. Одоо хэн нь дарга гэдэг нь мэдэгдэхгүй байна” гэв.

img
Хуваалцах:
Төстэй мэдээ
img
img