Шанхай зургадугаар сарын 1-нээс хэвийн амьдралдаа эргэн орохоор төлөвлөж байна
Хуваалцах:
img

Зургадугаар сарын 1-нээс эхлэн Шанхай хотын хөл хориог өргөн хүрээнд нээж, хэвийн амьдралыг сэргээхээр төлөвлөсөн тухай хотын орлогч дарга Зонг Мин даваа гарагт мэдэгдэв. 

Одоогоор хотын 16 дүүргийн 15-д нь хорио цээрийн бүсээс гадуурх халдварын тархалтыг зогсоосон байна. Шанхайн албаныхан тархалтыг хяналтандаа авсан хэдий ч халдварын дахин сэргэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор тавдугаар сарын 21 хүртэл ковидын зарим хязгаарлалтыг цуцлахгүй гэв. Хот дотоодын нислэг, төмөр замын үйлчилгээг аажмаар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд даваа гарагаас эхлэн супермаркет, хүнсний дэлгүүр, эмийн сангуудыг дахин нээж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img