Жүжигчин Ц.Цэрэнболдын найруулсан "Уулын намар" кино ирэх сард нээлтээ хийнэ
Хуваалцах:
img

С.Пүрэвийн ижил нэрт туужаас сэдэвлэн "Уулын намар" уран сайхны киног бүтээжээ. Тодруулбал, жүжигчин, МУСТА Ц.Цэрэнболд найруулж, кино зохиолоо Ө.Мөнгөнтулгатай хамтран бичжээ. Тэрбээр "Цэбо фильм" хэмээх кино продакшнаа байгуулж, "Логик фильм"-тай хамтран тус киног бүтээсэн байна.

"Уулын намар" кинонд Ц.Цэрэнболд, Д.Ганцэцэг, Н.Сугармаа, Ө.Мөнгөнтулга, Б.Базаррагча, Д.Бямбадорж, Х.Хишигдэлгэр, Э.Амарбаясгалан тэргүүтэй уран бүтээлчид дүр бүтээжээ. Энэ уран бүтээл сарын 10-нд нээлтээ хийх аж.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img