Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар хэлэлцэж байна
Хуваалцах:
img

Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж байна. Засгийн газрын ээлжит хуралдаан долоон хоног бүрийн лхагва гаригт болдог. Энэ долоо хоногийн лхагва гаригт бүх нийтийн амралтын өдөр таарч байгаа учир өнөөдөр хуралдаж байгаа аж.  Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээ,

-Мах боловсруулах үйлдвэрүүдэд хяналт, шалгалт хийх талаар,

-Хилийн Зам-Үүд боомтод тогтоосон тусгай горимын хугацааг сунгах тухай,

-Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна. Мөн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Цагаандэл-Уул" боомтыг нээх эсэхийг хэлэлцэх аж. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img