БНХАУ-ын Намын төв хорооны сахилгын хороо бөгөөд Улсын Хяналт шалгалтын комиссын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр тус комиссоос Хятадын төмөр замын групп компанид суух Сахилга, хяналт шалгалтын ажлын хэсэг, ӨМӨЗО-ны Сахилга, хяналт шалгалтын хороо Хятадын төмөр замын групп компанийн харъяа Хөх хотын төмөр замын компанийн Намын хорооны гишүүн, Дэд захирал Ван Бинд холбогдох хууль тогтоомж, сахилгын дүрэм журмын ноцтой зөрчсөн үндэслэлээр хэрэг үүсгэж хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгагдаж буй хэргийн харъялал, холбогдлын дагуу ӨМӨЗО-ны Ордос хотын Хяналт шалгалтын комисс Ван Бинд байцаалт явуулж байгаа аж.
Ван Бин нь 1967 онд Хөх хотод төрсөн, 1989-2009 онуудад Хөх хотын төмөр замын Жинингийн төмөр замын тасаг, Бугат өртөөний дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 2009 оноос Хөх хотын төмөр замын Захиран хуваарилах хэлтсийн дарга, Ерөнхий диспетчер, 2013 оноос хойш Хөх хотын төмөр замын компанийн дэд захирлаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: https://www.toutiao.com/article/7104155384851464744?wid=1654137597724
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0