Үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа 10 махны үйлдвэр
Хуваалцах:
img

Эмээлт орчмын махны үйлдвэрийн асуудлаар Шадар сайд С.Амарсайхан болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан:  “Эмээлт орчмын махны үйлдвэрүүдэд тавдугаар сарын 11-нээс хяналт, шалгалт хийж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 31 үйлдвэрээс 17-г нь түр хааж, лацадсан. 17 ААН-ийн нэр усыг, үйл ажиллагаа явуулж буй орчин нөхцөлтэй нь, байгаа байдалтай нь ил болгож байж асуудлаа нэг мөр цэгцлэх боломж бүрдэнэ" гэсэн юм. Түр хаасан ААН-үүдийн мэдээллийг МХЕГ-ын дарга Б.Баасандорж мэдээлэхдээ 10 компанийн нэрийг олон нийтэд ил зарлав. 

  1. Цэлмэг омид ХХК
  2. Язгууртны эко хүнс ХХК
  3. Саян уул ХХК
  4. Дун Фан интернэшл ХХК
  5. Натурал Грийн фүүдс
  6. Цасан сан Тиан ХХК
  7. Оргил гүн ХХК
  8. Өгөө мийт трэйд ХХК
  9. Монгол эко мах
  10. Эс Эс Си Монголиан Фүүдс ХХК

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img