Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч, Олимпын аварга, алдарт тамирчин Рю Син Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтад Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга мөн оролцсон юм.
БНСУ-ын Ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч, Олимпын аварга алдарт тамирчин Рю Син Мин хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж олон хүүхэд, залуучууд ширээний теннисний спортоор шамдан хичээллэж, ирээдүйн олон олон тив дэлхийн медальтнууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр спортын чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх өргөн боломж бий болохыг хэллээ. Дашрамд дурдахад Зүүн Азийн наадам нь Олон улсын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн албан ёсны наадамд тооцогддог, бүс нутгийн хэмжээний томоохон наадам юм. Зүүн Азийн наадмын холбоо болон МҮОХ-ны төлөөлөгчид 2017 онд гурвалсан гэрээнд гарын үсэг зурж, 2023 онд Монгол Улсын нийслэлд Зүүн Азийн Залуучуудын II наадмыг зохион байгуулахаар албан ёсоор шийдвэрлэсэн ю
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0