Могойнд хатгуулсан үед авах анхан шатны тусламж
Хуваалцах:
img

уны улиралд аялал зугаалгаар явах үедээ могойнд хатгуулах эрсдэл нэмэгддэг. Сүүлийн жилүүдэд суурьшлын бүсэд ч могойд хатгуулсан тохиолдол цөөнгүй гарсан билээ. . Монгол оронд хортой, хоргүй нийлсэн есөн зүйлийн могой ихэвчлэн говь цөлийн бөгөөд хадархаг, уулархаг нутаг бараадан амьдардаг.  Тэгвэл могойнд хамгуулсан үед авах арга хэмжээний талаар танилцуулж байна.

1. Ямар төрлийн могой вэ гэдгийг нэн яаралтай тогтоох

    Юуны өмнө таныг хазсан могой хортой эсэхийг мэдэхийг оролд. Үүнийг  шүдний ормоор ялгаж болно.
Хортой могой хатгахад голдуу хоёр хорт шүдний мөр үлддэг бол хоргүй могойнд хатгуулахад бүтэн хоёр эгнээ шүдний мөр үлддэг байна.

2. Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй

   Хөдөлгөх тусам хор биеэр нь түргэн тархана. Хатгуулсан хүнийг тайвшруулан, янз бүрийн чимэг болон бариу хувцсыг тайлж шархыг ил гаргана. Хорны тархалтыг сааруулахын тулд хатгуулсан газраас дээш хэдэн сантиметрийн зайтай чангахан боолт хийх хэрэгтэй. Гэхдээ хэт чангалж болохгүй.

3. Хүйтэн усаар хазуулсан эсэхийг байнга норго.

   Болж өгвөл хүйтэн усанд уг хэсгийг дүрэх хэрэгтэй. Мөс байвал тун сайн.

4. Хорыг гадагшлуулах

    Хатгуулсан газарт мөлгөр ирмэгтэй сав зэргээр бумба тавин хорыг гадагшлуулах хэрэгтэй. Боломжгүй тохиолдолд амаараа сорж хаяад амаа сайтар зайлах хэрэгтэй.

5.Тайвшруул

    Үндсэн шинж тэмдэг бол шок тул өвчтөнд өөр сэтгэл санааны дарамт өгөхгүй байх хэрэгтэй. Мөн анхан шатны тусламж үзүүлтэл дулаан байлгаж, хатгуулсан газрыг дээд цэгт нь хүртэл өргөж, хөдөлгөөнгүй   байлгах ба алкохол өгч болохгүй. Харин шингэн зүйл ихээр уулгах хэрэгтэй.

6.Эмнэлэгт хүргэ

    Өвчтөнийг аль болох хамгийн ойрын эмнэлгийн тусламж үзүүлэх газар болгоомжтой хүргэх. Янз бүрийн могойд өөр өөр ерөндөг шаардлагатай байдаг. Иймд хугацаагаа хэмнэхийн тулд танд өмнө авсан зураг хэрэг болно. Могойн хорны эсрэг үйлчилгээтэй ерөндөг хийх хүртэл боолтыг тайлж болохгүй

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img