Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар албаны байгуулагууд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан "2022 оны эхний таван сард нийт 944 хүүхэд гэмт хэрэг, осол гэмтэлд өртөж хохирсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. Гэмт хэрэгт өртсөн 36 хүүхэд нас барсан. 316 хүүхэд биедээ гэмтэл авсан. Мориноос унасан, чирэгдсэн, бэртсэн 13 хүүхэд бий. Тэдний найм нь нас барсан. Харин цөөнгүй нь эмнэлгийн байгууллагад ухаангүй байна. Түүнчлэн хичээл сургууль амарснаас хойш 10 хүүхэд өндрөөс унаж, гурав нь амиа алдсан. Түүнчлэн дөрвөн хүүхэд эд зүйлд дарагдсанаас гурав нь нас барсан" гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0