Зодуулсан хүүхдэд хийсэн шинжилгээний хариу гараагүй
Хуваалцах:
img

Ахлах ангийн хөвгүүд бүлэглэн нэгнээ зодсон хэргийг нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгаж байна. 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 12 дугаар байрны гадаах Тоглоомын талбайд болсон уг хэргийг цахим орчинд цацагдсан бичлэгт үндэслэн өнгөрсөн долоо хоногоос шалгаж эхэлсэн билээ.

Энэ хэргийг холбогдсон өсвөр насны хөвгүүдэд ямар хариуцлага тооцсон талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн Б.Оюунаас тодруулахад, Хэргийг шалгаж байна. Хэрэгт холбогдогч нараас мэдүүлэг авсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хохирогч 16 настай М-д  хийсэн шинжилгээний хариу гараагүй байна гэв.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img