2 жил
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна. Тэрбээр энэ сарын 6-9-нд Сингапурын Ерөнхий сайд Ли Сиен Лүний урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй юм.
Энэхүү айлчлал нь Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүн-ий 2016 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хариу айлчлал юм. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сиен Лүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яакобт бараалхан, Харилцаа холбоо, мэдээллийн сайд болон Сингапурын Хамтын ажиллагааны байгууллага, Хуримтлалын төв сан, Орон сууц, хөгжлийн зөвлөл, “Темасек” олон улсын сангийн удирдлагатай тус тус уулзаж, Монгол, Сингапурын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлох, худалдаа, эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0