Ч.Лодойсамбуу: Монголчууд өв соёл руугаа буруутай юм шиг дайрсан учраас энэ жил зодоглолоо
Хуваалцах:
img

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд зориулсан улс, аймгийн цолтой хүчит 1024 бөхийн барилдааны нэгийн даваа болж байна. Тус барилдаанд зодоглосон сэтгүүлч Ч.Лодойсамбуу нэгийн даваандаа өвдөг шороодсон билээ.

      Тэрбээр "Наадамд барилдана гэж өглөө сэрэх сайхан байдаг юм байна. Би өөрөө бөхөд дуртай хүн. Хамгийн гол нь сүүлийн хоёр жил Монголчууд өв, соёл руугаа хангалттай нулимлаа. Ийм байж  болохгүй ээ. Миний бөхийн барилдаанд оролцож байгаа шалтгаан энэ. Цэнгэлдэх рүү дээл өмсөж орж ирээд бөхчүүдтэй хамт барилдах гэж зогсох гоёбайдаг юм байна. Барилдаан сайхан боллоо. Өөрөө дайрч байгаад хөлөө алдчихлаа. Жаахан яарчихлаа, бас туршлага дутлаа. Юундаа яарав даа гэж бодоод л байж байна. Өнгөрсөн  хоёр жилийн хугацаанд өв соёл руугаа их дайрсан. Өв соёл маань л буруутай юм шиг л дайрсан болохоор шарандаа энэ жилийн наадамд барилдлаа. Гэхдээ наадамд барилдах нь Монгол эр хүн бүрийн л хүсэл шүү дээ. "Увс нуур" галд 10 хоног бэлтгэл хийсэн. 10 хоногт бөх сурна гэж юу байхав. Эхний даваанд унасан ч гэсэн бахтай сайхан мэдрэмж төрж байна. Наадамд барилдах шийдвэрээ нэлээн эртнээс гаргасан”  гэв. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img