Хүй долоон худагт болсон уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унаж гэмтжээ
Хуваалцах:
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний зургаан сарын байдлаар мориноос унаж гэмтсэн, нас барсан нийт 23 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эхний зургаан сарын хугацаанд 10 хүүхэд хурдан морины үсэргээ сунгааны үед унаснаас гэмтсэн зургаа, нас барсан дөрөв, бусад 13 тохиолдлын найм нь нас барсан, таван хүүхэд гэмтсэн байна.
Тухайлбал зарим хүүхдийн хувьд малдаа явж байхдаа, эмнэг сургасан, моринд өшиглүүлсэн зэрэг ахуйн хүрээнд гэмтэж бэртжээ.
Энэ жилийн баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт хурдан морины уралдааны үед мориноос хоёр хүүхэд унаж гэмтэн ГССҮТ-д хүргэгдсэн хэмээн Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас мэдээллээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0