Беларусь улс ШХАБ-д элсэх хүсэлтээ илэрхийллээ
Хуваалцах:
img

Беларусь улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх хүсэлт гаргажээ. Үүнтэй холбогдуулан тус холбоо шаардлагатай хууль эрх зүйн процедурыг эхлүүлэхэд бэлэн хэмээн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин өнөөдөр /2022.07.15/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

ШХАБ-ын ээлжит хуралдаан энэ оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотод болно. Хэрэв Беларусь улс ШХАБ-ын эгнээнд элсвэл Самаркандад болох хуралдаанаар үеэр эгнээндээ элсүүлэх ажиллагаа албан ёсоор эхэлнэ хэмээн эх сурвалжууд мэдээлж буй.

ШХАБ нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. ШХАБ-ын байгуулагдаж буйг БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан Улсын удирдагчид 2001 оны зургаадугаар сарын 15-нд Шанхай хотноо зарлан тунхагласан.

Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны зургаадугаар сард гарын үсэг зурснаар 2003 оны есдүгээр сарын 19-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Узбекистан улсаас бусад таван орон нь 1996 оны 4 дүгээр сарын 26-нд Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байсан юм. Харин 2017 онд Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан улс бүрэн эрхт гишүүнээр элссэн

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img