"Playtime"-д оролцсон 20 гаруй хүнийг хар тамхины хэргээр шалгаж эхэллээ
Хуваалцах:
Долоодугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Playtime" хөгжмийн фестивальд оролцсон зарим хүнийг хар тамхины хэргээр шалгаж эхэлжээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс шалгалт явуулахад 20 гаруй хүн мансууруулах бодис хэрэглэсэн, хадгалсан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. "Playtime" фестиваль цар тахлын хоёр жилд завсарлаж, өнөө жил 20 жилийн ойгоо тэмдэглэсэн. Үүний өмнөх буюу 2019 оны фестивалийн үеэр рок хамтлагийн 19 настай гитарчин хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдож, ял авч байв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0