Үндэсний их баяр наадмын амралтын үер Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 627 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 397 дуудлага бүртгэгджээ. Харин зам тээврийн ослын улмаас нийт 25 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд хүний амь хохироогүй ч орон нутагт зургаан хүний амь хохирсон хэрэг гарсан байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж таслан зогсоожээ.
Баяр наадмын өдрүүдэд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамтран цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллажээ
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0