В.В.Путин Иранд айлчилж байна
Хуваалцах:
img

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд довтолж эхэлснээсээ хойш хуучин ЗХУ-ын хилийн гаднах анхны олон улсын айлчлалаа өчигдөр /2022.07.19/ хийлээ. Тодруулбал, тэрбээр Иранд айлчилж, барууны орнуудтай харилцаагаа таслав. Путин Тегеран хотноо Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиси, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан байна. Мөн өдөр Ираны дээд удирдагч Аятолла Хаменеитай уулзжээ.

"Би зочломтгой Ираны газар нутагт байгаадаа маш их баяртай байна. Худалдааны өсөлтийн хувьд бид дээд амжилт тогтоосноо ам бардам хэлж чадна. Бид олон улсын аюулгүй байдлын асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Сирийн мөргөлдөөнийг зохицуулахад чухал хувь нэмэр оруулж байна” гэж Раиситэй хийсэн хоёр талын уулзалтын үеэр Путин ярив.

Раиси мөн хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагааны амлалтыг сайшааж,  терроризмтой тэмцэх арвин туршлагатай гэж онцоллоо.

Түүнчлэн, Ираны үндэсний газрын тосны компани Оросын төрийн мэдлийн байгалийн хийн компани Газпромтой 40 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан тухай өчигдөр Ираны газрын тосны яамны мэдээллийн агентлаг Шана мэдэгджээ.  Хэлэлцээрт Ираны хийн ордуудыг ашиглах, хийн экспортын шинэ хоолой барих зэрэг асуудал багтсан байна.

Ираны дээд удирдагч Хаменеи Украин дахь дайныг дурдаад, барууны аюулгүй байдлын эвсэл "NATO”-г өргөжүүлэхийг зогсоох ёстой гэж мэдэгдэв. Ташрамд дурдахад, Путины арми  Луганск мужийг эзлэн аваад буй. Үүний дараа Украины зүүн хэсэгт хуурай замын довтолгоогоо эрчимжүүлэхээр бэлтгэж байгаа тул Оросын Ирантай харилцах харилцаа нь барууны эрх баригчдын санааг зовоож байна. Оросууд өнгөрсөн сард дор хаяж хоёр удаа Иранд айлчилж, зэвсгийн хүчин чадалтай нисгэгчгүй онгоцыг шалгасан гэх мэдээлэл байсан ч Ираны талаас үүнийг няцаасан.

 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img