Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлтийн дүн ₮503 тэрбумд хүрчээ
Хуваалцах:
img

Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Монголбанкнаас 2021 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр гаргасан 12039/01 дугаартай актаар Хөгжлийн Банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээл 57 хувь буюу 1.8 их наяд төгрөгт хүрээд байсан. Энэ нь тус банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх бодит үр дагавар үүссэн тул нөхцөл байдлыг харгалзаад 2022 оны нэгдүгээр сарын 20-нд олон нийтэд нээлттэй мэдэгдэж, Засгийн газар, Сангийн яам, төрийн холбогдох байгууллагууд хамтран ажилласнаар эхний хагас жилийн байдлаар 481.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг төлүүлсэн юм. Улмаар долдугаар сарын 17-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн дүн 502.7 тэрбум төгрөг болжээ. Үүнээс 262.3 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөж, зээлийн дансыг хаасан байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас “Монгол Улсын Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 220 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. Ташрамд дурдахад, энэ оны эхэнд нийт 66 зээлдэгч байснаас долоон зээлдэгч зээлээ бүрэн төлж, зээлийн дансаа хаасан байна гэдгийг Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хэлсэн юм.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img