2022 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдэд хүлээлт үүсгээд байна. Энэ талаар Татварын Ерөнхий Газрын зөвлөгөө, мэдээлэл өгөх лавлах утсаар холбогдож тодруулахад "НӨАТ-ын буцаалтыг хуулиараа 45 хоногийн дотор олгодог. Долдугаар сарын 29-нөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ гэсэн мэдээлэл байна" гэв.
Татварын Ерөнхий Газраас хэчнээн иргэнд, хэдэн төгрөгийг буцаан олгох тухай статистик мэдээлэл гараагүй байна.
Энэ оны хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас мэдээлж байв.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:
Нэгдүгээр улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон. Эдгээр иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн урамшуулал авч байв.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0