Хөгжлийн банктай холбоотойгоор УИХ-ын дөрвөн гишүүнийг шалгаж байна
Хуваалцах:
img

Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хууль бус давуу байдал бий болгож зээл олгосон эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор 79 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ дотор УИХ-ын нэр бүхий 4 гишүүнийг шалгаж байгаа юм. 

"Хөгжлийн банкны" гэх хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 2 их наяд 383 тэрбум 7 сая 436 мянга 94 төгрөгөөр тооцогдож байна.

Авлигатай тэмцэх газраас явуулж байгаа мөрдөн байцаалтын явцад Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн 494 тэрбум 771 сая 320 мянга 450 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. Цаашид эргэн төлөлт нэмэгдэх төлөвтэй байна. 

Эх сурвалж: Авлигтай тэмцэх газар

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img