Архи уулгасангүй гэж хорхогны чулуугаар зодолдож байх зуур хүү нь усанд энджээ
Хуваалцах:
img

Энэ сарын 17-ны өдөр БЗД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Туул голд бага насны хүүхэд осолдсон талаар мэдээлэл гарсан. Голд осолдсон таван настай хүүг хайх эрлийн ажиллагаа гурван өдөр үргэлжилж мэргэжлийн байгууллагын алба хаагчид явган 15 км, завиар 85 км, усны гүн рүү 45 удаа шумбалт хийж, тавдугаар сарын 19-ний 18:48 цагт олсон байна.
Хэргийг тодруулбал, иргэн О, Х, Н, О, Э, Б, Э гэх долоон иргэн хоёр бага насны хүүхдээ дагуулан Туул голын эрэг орчимд очиж, хорхог хийж, архидсан байна. Энэ үеэр архи нэмж уух талаар маргалдаж, талийгаач хүүгийн ээж архи нэхэж, нэгнээ хорхогны чулуугаар цохиж, хоорондоо муудалцаж байх үед таван настай М голын усанд унаж, эндсэн харамсалтай үйл явдал болжээ. 

 

Сэрэмжлүүлэг: Урин дулаан цаг ирж байгаа тул иргэд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img