Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд мөнгөн шагнал олгоно
Хуваалцах:
img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон улсын уралдаанд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” тогтоолын төслийг танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар батлууллаа.  Ингэснээр, 2022 оны тавдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Чех Улсад зохион байгуулагдсан Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын 64 дэх уралдаанд оролцож:

  • 1-дүгээр байранд орсон Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч А.Хулан,
  • 3-дугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ, Б.Насанжаргал нарт мөнгөн шагнал олгохоор тогтов.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Төстэй мэдээ
    img
    img