Казахстаны нийслэл Нурсултан хотноо энэ сарын 4-7-нд жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорьсон Монголын жүдочид 2 алт, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 2 дугаар байрт шалгарсан талаар Монцамэ агентлаг мэдээллээ. Тус тэмцээний эхний өдөр Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү Японы бөхийг цэвэр ялж Ази тивийн аварга болсон бол мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг, 52-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн 60 кг жинд Э.Ариунболд, Э.Сумъяабазар /хоёул V байр/, 57 кг-д М.Ичинхорлоо /V байр/, Л.Энхрийлэн /VII байр/ нар хүчээ сорьсон юм.
2 дахь өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч бүх өрсөлдөгчөө ялж Ази тивийн аваргын алтан медаль хүртжээ. Улмаар эрэгтэйчүүдийни 90 кг-д Г.Алтанбагана, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Энхчимэг нар хүрэл медалийн эзэд болсон юм. Мөн эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн хүрэл медаль хүртсэн байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0