Яармагийн замыг өнөөдөр нээнэ
Хуваалцах:
img

Яармагийн авто замын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажил энэ сарын 1-нээс эхэлсэн. Тэгвэл яармагийн замд барьж буй нүхэн гарцыг угсарч дуусжээ. Одоогийн байдлаар цементээр бэхжүүлсэн суурийн ажил гүйцэтгэж байгаа аж. Нүхэн гарц барих хэсгийн замын хоёр урсгалыг наймдугаар сарын 22 хүртэл ээлжлэн хааж, зам барилгын ажил хийхээр төлөвлөсөн байсан юм.

Хөдөлгөөнийг нь хязгаарлаад буй урд талын урсгалын замыг өнөө оройдоо хучиж, өнөөдөр төлөвлөгөөт хугацаанаасаа 11 хоногийн өмнө нээхээр болжээ. Энэхүү 37.5 метр урттай нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл буурах аж.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img