Красноярскийн Гран-Прид манай 20 бөх зодоглоно
Хуваалцах:
img

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн тавдугаар сарын 27-30-нд Красноярск хотод болно. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнийг Монголын шигшээ багийн 20 тамирчин зориод байна.

Манай тамирчид Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзэх бол шүүгчээр олон улсын шүүгч ОУХМ Х.Ганболд, Г.Амархүү нар ажиллана.

Красноярскт зодоглох бөхчүүд:

Эрэгтэйчүүдийн

  • 57 кг: Пүрвээгийн Дашцэрэн
  • 61 кг: Намсрайн Ганбаяр
  • 65 кг: Эрдэнэбатын Төгсжаргал
  • 74 кг: Дарханбаярын Тэнгис,
  • 74 кг: Олонбаярын Сүлдхүү
  • 79 кг: Алтанзулын Дөлгөөн
  • 86 кг: Мэндбилэгийн Тэмүүжин
  • 92 кг: Дагвадоржийн Оргилох

Эмэгтэйчүүдийн

  • 50 кг: Долгоржавын Отгонжаргал,
  • 50 кг: Батбаатарын Энхзул
  • 53 кг: Батхуягийн Хулан
  • 55 кг: Баяраагийн Халиунаа,
  • 55 кг: Батцоожийн Марал
  • 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
  • 59 кг: Баатаржавын Шоовдор
  • 62 кг: Энхбатын Гантуяа
  • 65 кг: Зоригтын Болортунгалаг
  • 68 кг: Очирбатын Насанбурмаа
  • 72 кг: Энх-Амарын Даваанасан,
  • 72 кг: Доржсүрэнгийн Цогзолмаа

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img