Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 21-ний шөнө хятад иргэд бүлэглэн танхайрсан хэрэг гарчээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад "Хятад иргэд бүлэглэн танхайрч, Монгол Улсын иргэнийг зодож, тээврийн хэрэгслийг нь санаатайгаар дайрсан хэрэг гарсан нь үнэн. Хэргийг шалгаж байгаа" гэв.
Хэргийг тодруулбал Жи Лү тэргүүтэй Хятад улсын таван иргэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй үедээ 3333*** , 4444*** улсын дугаартай "Жи класс" маркийн авто машинтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах караокены гадна зодоон үүсгэж, уг асуудлыг зогсоохоор очсон Монгол Улсын иргэний бүлэглэн зодож танхайрсан байна.
Улмаар цааш явахдаа замын хажуугаар алхаж байсан явган зорчигчийг дайраад зугатаасан байна. Хятад иргэдийг Хятадын төрийн өмчийн компанийн төлөөлөгч байсан гэх албан бус мэдээлэл байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0