Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2022.11.11/ иргэдээс ирсэн орон сууцны барилга зогссон, зарим сүлжээ дэлгүүр үнэ дарамт үзүүлж байгаа талаар гомдлын дагуу хийсэн шалгалттай холбоотой мэдээлэл өглөө.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун: Сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийсэн. Хэрэглэгчээс "Номин" сүлжээ дэлгүүртэй холбоотой гомдол ирсэн. "Номин" сүлжээ дэлгүүр хямд үнийг тогтооно гэж маркетингийн сурталчилгаа явуулдаг мөртлөө бараа нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлчилгээний байгууллагаас үнэтэй байгаа талаар иргэдээс гомдол ирсэн. Тухайлбал, "Оргил" худалдааны төвд 3650 зарагдаж байсан ундаа "Номинд" 3900 төгрөгийн үнэтэй байгааг худалдан авагч анзаарч дэлгүүрт нь эхлээд гомдол гаргасан байна. Энэ дагуу Номин сүлжээ дэлгүүрт гомдол гаргахад "Номин"-гийн зүгээс "Оргил" сүлжээ дэлгүүрийн тухайн ундааг 3900 болгон үнийг нь нэмэгдүүлэхээр болсон гэсэн хариу өгчээ. Үүний дараа хэрэглэгч ШӨХТГ-т гомдол гаргасан.
"Номин"-гоор дамжсан бараа бүтээгдэхүүн 30 хувийн нэмэгдэлтэй байдаг. Нийлүүлэгч талтай хийсэн "Хамтран ажиллах гэрээ"-ний зарим зүйл заалтууд нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх орны борлуулалтын орлогын зургаан хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа. Ингэснээр "Номин" сүлжээ дэлгүүрийг 6,9 тэрбум төргөгөөр торгож байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0