БНСУ энэ жил гаднаас 110 мянган ажилтан авна
Хуваалцах:
img

БНСУ энэ жил мэргэжлийн бус ажлын визээр орж ирэх гадаад ажилчдын тоог 110,000 болгоно.

Тодруулбал, БНСУ-ын засгийн газар жил бүр ажиллах зөвшөөрөлтэй визээр орж ирэх гадаадын иргэдийн тоог тогтоодог бөгөөд 2023 онд ихэсгэх зорилготойгоо мэдэгдлээ. E-9 буюу мэргэжлийн бус ажлын визээр нэг жилд 60 мянга орчим гадаад ажилчид ирдэг байсан бол энэ оноос визний хугацааг уртасгаж, иргэдийн тоог 110 мянгад хүргэх нь.

Түүчнлэн тухайн ангиллын визийн хугацааг 10 жил хүртэл сунгах боломжтойг мэдэгдэж, мэргэжлийн бус ажлын салбарт тогтвортой ажиллах хүчин нэмэгдэх давуу тал үүснэ гэж тооцоолжээ.

Е-9 ангиллын визийг 16 улсын иргэдэд олгодог бөгөөд Монгол улс эл жагсаалтад багтдаг.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img