Хөвсгөл нуурт автомашин цөмөрч, 49 настай иргэн амиа алджээ
Хуваалцах:
img

Хөвсгөл нууран дээгүүр зорчиж явсан гурван зорчигчтой “УАЗ-3303” загварын автомашин өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдрийн 19:30 цагийн орчим мөсөнд цөмөрч, нуурт живжээ. Энэ талаарх дуудлагыг мөн өдрийн 21:30 цагт Онцгой байдлын албан хаагчид хүлээн авсан байна. Автомашиныг Ренчинлхүмбэ сумын харьяат 52 настай эрэгтэй Э жолоодож явсан бөгөөд нуураас тухайн жолооч болон 16 настай зорчигч Т эсэн мэнд гарчээ. Харин 49 настай зорчигч Э нуурт живж, амиа алдсан байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, нуурын эрэгнээс 32 метрийн зайд цөмөрсөн автомашинд осолдсон нэрвэгчдийг шумбалт хийж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Мөн дөрвөн метрийн өргөнтэй найман метрийн урттай мөсийг гудамлаж, усанд живсэн автомашиныг таван метрийн гүнээс татан гаргасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img