1 жил
Өнөөдөр (2023/05/08) АХБ-ны Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Нүүр Ахмед, Итали Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Сергио Лугареси, Япон улсыг хариуцсан захирал Такахиро Ясуй нартай уулзлаа.
Цар тахал, дайнаас улбаатай эдийн засгийн хүнд нөхцөлд Монгол улс бондын өр төлбөрийг тогтмол барагдуулж, дефолт болох эрсдлээс сэргийлж, зээлжих зэрэглэлээ тогтвортой хэвээр хадгалж чадлаа. Ийнхүү эдийн засаг богино хугацаанд сэргэхэд АХБ, Дэлхийн банкны дэмжлэг чухал байсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Цаашид эдийн засгийн сэргэлтийг дунд болон урт хугацаанд хэвээр хадгалахын тулд хувийн хэвшлийг дэмжин ажиллах шаардлага тулгарч байгаа бөгөөд, үүнд, АХБ-ны хувийн хэвшилд оруулж байгаа хөрөнгө оруулалт, санхүүгийн хэрэгслүүдийн төрөл нэмэгдэж байгаа нь өндөр ач холбогдол үзүүлэх болно.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0