Авлигын гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Хуваалцах:
img

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 218 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 347 даалгавар бичгээр өгсөн байна.

 Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд найман мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад хоёр шаардлага тус тус бичиж хүргүүллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын 1500 хэрэгт хяналт тавьж, 248 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

  Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 31, өмчлөх эрхийн эсрэг 18, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гурав, авлигын гурав, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нэг хэргийг шүүхэд шилжүүллээ гэж Улсын ерөнхий прокуророос мэдээллээ.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img