Эмэгтэй цэргийн албан хаагчдаас хамгийн анхны генерал цолтон төрнө
Хуваалцах:
17 настайдаа цэргийн хүн болсон, Цэргийн шинжлэх ухааны бакалавр, Техникийн шинжлэх ухааны магистр, Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогч, АНУ-ын Албама муж дахь Агаарын цэргийн команд штабын коллежийг төгссөн анхны эмэгтэй алба хаагч, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны Монгол офицер гээд анхны гэх тодотголтой эмэгтэй бол хурандаа Ганболдын Болор.
Зэвсэгт хүчинд хийсэн үнэтэй хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бригадын генерал хүртээхээр болжээ. Цолыг гуравдугаар сарын 18-н буюу Монгол цэргийн өдрөөр гардуулах юм байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0