Алтан намрын хишиг болсон тарвасыг хүн бүр идэх дуртай. Гэхдээ бидний биед ямар ашиг тустайг хүн бүр тэр болгон мэддэггүй. Тарвас нь хүний биед шаардлагатай микроэлементүүд, антиоксидантууд болон амин дэмийг агуулдаг. Бусад олон ашиг тустай тухай мэдээллийг хүргэе.
Тарвасанд зүрхэнд сайнаар нөлөөлдөг ликопин хэмээх антиоксидант агуулагддаг. Мөн судалгаанаас үзэхэд литопин нь эрэгтэй хүний үргүйдэл болон түрүү булчирхайн хавдар тусах эрсдлийг бууруулдаг ажээ. Тарвасны найрлага дахь натри, магнийн төгс харьцааны ачаар цусны даралт хэвийн болдог.
Тарвас нь холестриний түвшинг хэвийн байлгахад тусалдаг бөгөөд булчинд тустай амино хүчил L цитрулин мөн тарвасанд агуулагддаг. Доктор Жозеф Меркола спортын дасгал сургуулилтын өмнө тарвасны шүүсийг хэрэглэх нь хүчтэй ачааллын дараах өдөр нь тулгардаг булчингийн өвдөлтийг багасгаж өгдөг хэмээн тайлбарлажээ.
Харин энэхүү усархаг жимсэнд агуулагдах А аминдэм нь таны арьсыг хурдан нөхөн төлжихөд болон толигор, чийглэг байхад тусалдаг. Түүнчлэн А аминдэм нь нүдний дотор талын гэрэлд мэдрэг эсүүдэд үүсэх насны өөрчлөлтөөс урьдчилан сэргийлдэг. Ихэнх хүмүүс тарвас шээс хөөх үйлчилгээтэй гэдгийг мэддэггүй. Бөөрөнд хүчтэй ачаалал өгөхгүйгээр бодисын солилцооны дэмжиж хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг. Гэхдээ бөөр, шээсний замын өвчтэй хүмүүс тохируулан идэх нь зүйтэй.
Тарвасанд агуулагддаг С амин дэм болон бусад бодис нь уушгинд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа астмад бүр сайн ажээ. Тарвасан дахь нарти болон ликопиний ачаар яс, үе мөчний хэврэгшлээс урьдчилан сэргийлэхэд тустай.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0