Тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй
Хуваалцах:
img

Говь-Алтай аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Өчигдөр бид ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрахтай холбогдож тодруулга мэдээлэл авахад "Сорьц Улаанбаатар руу ирж яваа. Хариу нь 12 цагийн дараа гарна. Сэжигтэй тохиолдол болох 26 настай эрэгтэй нь тарвага агнасан, гараа эсгэсэн гэсэн. Суганы булчирхай нь цочсон, халуурсан гэх шинж тэмдэг илэрсэн тул сэжигтэй тохиолдол гэж үзсэн. Одоо халуун нь буурчихсан байгаа гэсэн. Тусад нь тусгаарлаад буй. Мөн ойрын хавьтал болох 18 хүнийг тусгаарлаж, тухайн аймгийн ЗӨСТ голомтын халдваргүйжүүлэлт хийсэн. Сэжигтэй тохиолдол болох малчин Цээл сумынх" хэмээсэн юм.

Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарсан эсэхийг 2022.08.24-ний 09.10 цагт тодруулахад "PCR шинжилгээний хариу сөрөг гарсан" гэл

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img