2 жил
Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээнд тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн эхний гурван сарын дүн мэдээг танилцууллаа. Тэрбээр, 2022 оны тавдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 1-нийг хүртэлх гурван сарын хугацаанд улсын хэмжэээнд 272434 хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа. Үүний 51,4 хувь нь нийслэлийн иргэд байна.
Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, аймгуудаас Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн иргэд үзлэгт хамгийн идэвхтэй хамрагдаж байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 136.241 иргэнд давхардсан тоогоор өвчлөл бүртгэгдлээ. Иргэдийн дунд:
Төр болон хувийн хэвшлийн 118 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байна. 20 аймагт тус бүр 1.8 тэрбумын өртөг бүхий иж бүрэн тоноглогдсон кабинетийг Нэгдсэн эмнэлгийн дэргэд байгуулсан. Сумын иргэд ааймгийнхаа нэгдсэн эмнэлэгт очиж, үзлэгт хамрагдана.
Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын 844 сэжигтэй тохиолдол илэрснээс 240 нь нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж, эсийн шинжилгээ хийлгэх шаардлагатай.
272.4 мянган иргэний 170 мянга нь 0-17 насны хүүхэд бөгөөд хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, шүд цоорох, шүдний гаж хөгжил хамгийн өндөр байгаа тул дараагийн арга хэмжээг төлөвлөж байна гэлээ.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0