2 жил
Японы Үндэсний цагдаагийн газрын дарга Итару Накамура “Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсөн хэргийн аюулгүй байдлын хариуцлагыг хүлээх”-ээр өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгчээ.
Тэрбээр, “Аюулгүй байдлын төлөвлөгөө дутагдалтай байсан бөгөөд командлагчийн өгсөн заавар хангалтгүй байсан. Энэ асуудлын үндэс нь олон жилийн турш мөрдөж буй тогтолцооны хязгаарлалтад оршиж байгаа бөгөөд аюулгүй байдлыг хангах үүргийг зөвхөн орон нутгийн цагдаа хариуцдаг” гэж Итару Накамура огцрох өргөдөл, мэдээлэлдээ дурджээ. Сонирхуулахад, Шинзо Абэ бол Японы хамгийн алдартай улс төрч, хамгийн удаан ажилласан Ерөнхий сайд байсан бөгөөд Нара хотын нэгэн гудамжинд үг хэлж байхдаа бусдад буудуулж амиа алдсан юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0