ЗХУ-ын сүүлчийн ерөнхийлөгч М.Горбачев удаан үргэлжилсэн өвчний улмаас таалал төгслөө
Хуваалцах:
img

ЗХУ задрахын өмнөх сүүлчийн ерөнхийлөгч Михаил Горбачев 91 насандаа Москвад таалал төгссөн тухай албан ёсоор мэдээлжээ. Оросын албан ёсны мэдээллийн агентлагуудын мэдээлэлд, “М.Горбачев удаан хугацааны өвчний улмаас өнөө орой /2022.08.30/ нас барав” гэж мэдээлжээ.  

Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин М.Горбачев нас барсанд гүн эмгэнэл илэрхийлсэн тухай түүний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков РИА Новости агентлагт мэдээлж, В.Путин маргааш М.Горбачевын гэр бүл, найз нөхөддөө илгээлт явуулна гэжээ.

Эх сурвалж: CNN

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img