Юу ч хийгээгүйнхээ төлөө цалин авдаг хүн
Хуваалцах:
img

Японы иргэн Шожи Моримото хүн бүрийн мөрөөддөг ажил хийдэг. Тэр юу ч хийгээгүйнхээ төлөө цалин авдаг. Токиод амьдардаг, 38 настай Моримото зүгээр л хүмүүстэй ханиндаа байсныхаа төлөө цагт 10 мянган иенээр цалинждаг. Тэрбээр “Үндсэндээ би өөрийгөө түрээсэлдэг гэсэн үг. Үйлчлүүлэгч маань намайг хаана байлгахыг хүснэ тэнд нь л байж байна. Онц зүйл юу ч хийхгүй” гэж хэлжээ. Моримото сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 4000 орчим хүнд үйлчилжээ.

Тэрбээр твиттер дээр нэг сая орчим дагагчтай бөгөөд тэндээс ихэнх үйлчлүүлэгчээ олдог. Үйлчлүүлэгчдийн тал хувь нь давтан үйлчлүүлдэг. Энэ дундаас Моримотог 270 удаа түрээсэлсэн хүн ч бий аж. Ажлаа хийх үедээ тэр үйлчлүүлэгч болох огт танихгүй хүнтэйгээ паркийн савлуур дээр тоглох, галт тэрэгний цонхоор инээмсэглэн, гар даллах зэрэг үйлдэл хийдэг. Тэр бэлгийн шинж чанартай ямар ч хүсэлт хүлээж авдаггүй. Мөн хөргөгч зөөх, Камбожи явах гэх мэт зарим хүсэлтээс татгалзаж байжээ.

Моримото өнгөрсөн долоо хоногт дата шинжээчээр ажилладаг, 27 настай үйлчлүүлэгчийнхээ хүсэлтээр цай ууж, бялуу идэж, ойр зуурын яриа өрнүүлсэн аж. Тухайн эмэгтэй энэтхэг үндэсний хувцас өмсч явахыг хүссэн ч эвгүй байдалд орохоос эмээсэн тул Моримотог хань татсан байна.

Моримото энэ санааг олохоосоо өмнө хэвлэлийн компанид ажиллаж байсан бөгөөд үргэлж юу ч хийхгүй байна гэж зэмлүүлдэг байсан гэв. Энэ юу ч хийдэггүй чадвараа ашиглаад юу хийж болох вэ гэж тэр бодсон байна. Өдгөө Моримото юу ч хийгээгүйнхээ төлөө авсан цалингаараа эхнэр, хүүхдээ тэжээдэг. Цар тахлаас өмнө өдөрт 3-4 үйлчлүүлэгчтэй байсан бол одоо 1-2 хүнд үйлчилж байгаа аж.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img