Эрүүл мэндийн яамнаас 8-9 дүгээр сард халдварын тархалт оргилдоо хүрэх эрсдэлтэйг анхааруулж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах ёстойг анхааруулж байв. Тэгвэл ДЭМБ-аас дахин нэг мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал, омикроны шинэ хувилбар Энэтхэг зэрэг улсад гарч, тархах чадвар нэмэгдэж байгаа учраас халдварын дэглэмийг сайтар сахих нь зүйтэй аж.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
-Монгол Улсын хувьд наймдугаар сарын эхэн үеэр эрчимтэй давамгайлсан хувилбарын давалгаа оргилдоо хүрээд шувтрах шатандаа орсон. Үргэлжлүүлэн шинэ хувилбар орж ирнэ гэж бид өмнө мэдээлж байсан. ДЭМБ мэдээлснээр Энэтхэгт шинээр бүртгэгдсэн BA2.75 хувилбар эрчимтэй давамгайлах төлөвтэй байгааг олон улсын эрдэмтэд анхааруулж байна.
Энэ шинэ хувилбар есдүгээр сарын сүүлчээр буюу хүйтэн улирал эхлэхэд бүртгэгдэх болов уу гэсэн таамагтай байна. Бидний авах арга хэмжээ 12-оос доош насны хүүхдүүд болон 60-аас дээш насны хүмүүсийг вакцины нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай гэж зөвлөж байна.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0