Хатан хааны оршуулгад сая хүн оролцоно
Хуваалцах:
img

Их Британийн хатан хаан Елизавета II-ыг оршуулах ёслол өнөөдөр Лондон хотноо болно. Оршуулгад улс, орнуудын төрийн тэргүүн хүндэт зочдоос гадна иргэд олон нийт өргөнөөр оролцох төлөвтэй байгаа тул бэлтгэлийг нямбайлан хангаж байгаа талаар Лондон хотын захиргаанаас мэдээлэл хийлээ. Тодруулбал, 750 000-1 000 000 хүн оролцоно гэж тооцоолжээ.

"Ингэлээ гээд ноцтой хүндрэл гарна гэж би бодохгүй байна. Лондоны марафон, Ноттингем Хиллийн фестиваль, Хааны гэр бүлийн хурим, олимпын наадмыг нэгэн зэрэг зохиож байсан үе шигээ аюулгүй байдлыг хангана" гэж хотын дарга Садик Хан ярьсан байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img