"Улаанбаатар түншлэл - 2022" үзэсгэлэн яармагт гадаадын 70 гаруй компани оролцоно
Хуваалцах:
img

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй "Улаанбаатар түншлэл - 2022" олон улсын үзэсгэлэн яармаг есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Мишээл экспо үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна.

Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас болох 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцон, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр логистикийн салбарын бүтээгдэхүүн зэргийг дэлгэх юм.

   Үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байна. Иймд импортлогч аж ахуйн нэгжүүд түнш байгууллага хайж буй бол уг үзэсгэлэн яармагт оролцон, бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор үзэж танилцан, түншлэх боломжтой.

  Та бүхэн 77277070 /4/, 99036193, 90006950 утсаар болон exhibition@mongolchamber.mn цахим шуудангаар холбогдон мэдээлэл боломжтой байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img