ХНХЯ, ГБХЗХГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв хамтран боловсруулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан.
Хөтөлбөрийг эхлүүлж, талуудад танилцуулах хамтын ажиллагааг дэмжих уулзалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зохион байгууллаа.
Мөн хөдөлмөрийн дадал олгох, мэдлэг, ур чадварыг үнэлэх, баталгаажуулах гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд ингэснээр нийгмийн амьдралд дахин хөл тавьж буй залуучууд богино хугацаанд ажлын байртай болох, өрхийн орлогоо дэмжих, цаашилбал хамт олон дунд төлөвших, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдох эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд тухайн жилд суллагдсан залуучуудын 70-аас доошгүй хувийг сургалтад хамруулж, 50-аас доошгүй хувийг ажлын байраар хангаж, дахин гэмт хэрэгт холбогдолтыг 10 аас доошгүй хувиар бууруулахыг зорьж байна.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт зэрэг байгууллагуудын албаны төлөөлөл танхимаар оролцлоо. Мөн аймаг, дүүргийн Залуучуудын хөгжлийн төвүүд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын орон нутаг дахь анги нэгтгэлүүдийн ажилтан, албан хаагч нийт 100 гаруй оролцогч цахимаар оролцлоо.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0