Киргизстан Улсын Бишкек хотод энэ оны арваннэгдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Posneft” компани ажиллана. Тэмцээний шагналын сан 231 мянган ам.доллар байна. Алтан медаль хүртсэн тамирчин 4000 ам.доллар, мөнгөн медаль 3000 ам.доллар, хүрэл медаль хүртсэн тамирчинг 2000 ам.доллараар шагнах юм.
Тус дэлхийн аваргын тэмцээн эрэгтэй, эмэгтэй долоон жингээр болон, байлдааны самбо бөхийн жингийн ангиллаар явагдана. Эрэгтэйчүүдийн 58, 64, 71, 79, 88, 98, +98 кг, эмэгтэйчүүдийн тэмцээн 50, 54, 59, 65, 72, 80, +80 кг-ын жингийн ангиллаар болно. Харин байлдааны самбо бөхийн тэмцээн 58, 64, 71, 79, 88, 98, +98 кг-ын жингийн ангиллаар явагдах юм.
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0