(1223.05.31 Калка голын дэргэд оросын вангуудын нэгдсэн цэргийг бут цохисны ойд)
Сүбээдэй баатар Чингис хааны үнэнч албат, Монгол цэргийн их жанжин, Чингис хаан болон Өгөөдэй хааны цэргийн гол стратегич, тактикийн мэргэжилтэн, агуу байлдан дагуулагч байлаа.
Тэрээр гучин хоёр үндэстнийг байлдан дагуулсан хорь гаруй дайныг шууд удирдаж, жаран таван тулалдаанд ялсан юм. Ингэхдээ тэрээр дэлхийн түүхэн дэх ямарч командлагчийн эзэлж байгаагүй газар нутгийг байлдан дагуулснаараа хэнч эвдэх боломжгүй дээд хэмжээг тогтоосон юм.
Тэр армиа хоорондоо хэдэн зуун км хол зайтай байнгын хөдөлгөөнт зохион байгуулалттайгаар байрлуулж, уран сэтгэмжтэй, хашир стратеги хэрэглэн ялалтад хүрч байлаа.
Унгар, Польшийн хоорондоо 500 гаруй км зайтай цэргийн хүчийг 2 хоногийн дотор устгах төлөвлөгөөг боловсруулж амжилттай хэрэгжүүлснийг өнөөдөр ч цэргийн мэргэжилтнүүд судалсаар байдаг.
Мөн Сүбэдэй нь оросыг өвөл эзэлсэн анхны бас цор ганц хүн юм.
1223 оны 5 сарын 31-ны энэ өдөр Калка гол дээр Орос-Кыпчакийн хамтарсан 89 мянган хүнтэй армийг Зэв, Сүбээдэй жанжин нарын удирдсан Монголын 20 мянган их цэрэг бут цохиж оросын 80 гаруй язгууртан дээр тавцан засан найрлаж ялалтаа тэмдэглэж байв.
Г.Сэрж
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111