Европ Оросын эсрэг зарим хориг арга хэмжээгээ зөөлрүүлнэ
Хуваалцах:
img

Европын Комисс (ЕК) есдүгээр сарын 28-нд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах тухай саналаа зарлана гэж  дээд албаны эх сурвалжаас иш татан Politico  слнинд бичжээ.

Энэ хүрээнд ЕХ Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг нэвтрүүлэхийг санал болгоно. Үүний зэрэгцээ Европ Оросын бордоо, цемент болон "бусад бүтээгдэхүүн"-ийг тээвэрлэхэд тавьсан хоригоо цуцалснаар Оросын эсрэг авсан зарим хориг арга хэмжээгээ зөөлрүүлэх гэж байна. ОХУ-д хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа Европын орнууд хэдхэн долоо хоногийн дотор Оросын нефтийн үнийн дээд хязгаарыг тогтоох хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгаа тухай  өмнө нь мэдэгдэж байсан. Наймдугаар сард газрын тос, байгалийн хийн борлуулалтаас олсон Оросын төсвийн орлого 2021 оны зургадугаар сараас хойшхи хамгийн доод түвшинд хүрч буурчээ.

9-р сарын 13-нд Европын Комисс Оросын байгалийн хийн үнийн дээд хязгаар тогтоох санаагаа тус байгууллагын гишүүдээс хангалттай дэмжлэг аваагүй тул татгалзсан гэж мэдээлсэн. Үүний зэрэгцээ ЕХ эрчим хүчний компаниудын "хэт их" ашигт татвар ногдуулахыг шаардаж байна.

Эх сурвалж: Лента.ру

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img