Даваа гарагт Шведийн нийслэлд физиологи, анагаах ухааны салбарын шагналтны нэрийг зарласнаар Нобелийн долоо хоног нээлтээ хийнэ. Ойрын өдрүүдэд бусад төрөлд шагналын эзэд тодорно.
Энэ хүрээнд маргааш буюу 10-р сарын 4-нд Физикийн Нобелийн хорооны шийдвэр, 10-р сарын 5-нд хими, 10-р сарын 6-нд утга зохиол, 10-р сарын 7-нд Осло хотод Энх тайвны шагналын эздийг зарлах болно. Харин Шведийн Төрийн банкнаас 1968 онд байгуулсан Альфред Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналын эзнийг энэ сарын 10-нд тодруулна.
Тодруулахад Альфред Нобель (1833-1896) гэрээслэлдээ физиологи, анагаах ухааны салбарын шагналтныг сонгон шалгаруулах ажлыг 1810 онд байгуулагдсан Стокгольм дахь Каролинскийн институтэд даатгаж үлдээжээ. Одоо тус институт боловсрол, анагаахын шинжлэх ухааны дэлхийн тэргүүлэх төвүүдийн нэг болжээ. Түүний дэргэд байгуулагдсан Нобелийн хороо нь байнгын таван гишүүнээс бүрддэг бөгөөд тэд шинжээчдийг урих эрхтэй ажилладаг. Нэр дэвшүүлэх хугацаа 1-р сарын 31-нд дуусгавар болсон бөгөөд үүний дараа хянан шалгах ажиллагаа эхэлдэг.
Эцсийн мөч хүртэл Нобелийн хороо шагналд нэр дэвшигчдийн талаар болон тэднийг дэвшүүлсэн хүмүүсийн талаар юу ч мэдээлдэггүй.
Эх сурвалж: Итар ТАСС
©2021 Вэб сайт бүтээсэн ЦАСТ СОЛЮШН ХХК 76771111
Нийт сэтгэгдэл 0