Хүний нөөцийн ажилтнуудын үндэсний чуулганыг хувийн хэвшил анх удаа зохион байгуулна
Хуваалцах:
img

2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Монголын хүний нөөцийн ажилтнуудын үндэсний чуулган аравдугаар сарын 14-ний өдөр Corporate Hotel and Convention Center-т болох гэж байна.

Энэ жилийн “HR Day 2022” арга хэмжээг М-Си-Эс Групп  Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд чуулганыг хувийн хэвшил анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

“СОРИЛТ-ШИЙДЭЛ-ЧИГ ХАНДЛАГА” сэдвийн хүрээнд зохион байгуулж буй энэ жилийн чуулган дотоод, гадаадын судалгааны байгууллагууд, их дээд сургуулиудын удирдлага, үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх удирдлагууд, хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүд нэгдэн, хамтдаа хүний нөөцийн салбарт тулгарч буй асуудлыг тодорхойлж, тэргүүн туршлагаа хуваалцан шийдэлд хүрэх замаар салбарын цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой юм. Чуулганаар ажиллах хүчний хомсдол, ажилтны тогтвор суурьшил, байгууллагын дижитал шилжилт, байгаль орчин, нийгмийн харилцаа болон компанийн засаглал зэрэг мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан сэдвээр хэлэлцүүлэгт оролцох боломжтой. 

Чуулганд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, PWC, Хас Банк, HR Management Lab, “Оюу толгой” ХХК, Тэсо групп, Юнител групп, “М-Си-Эс Кока-Кола” ХХК, Ашид Капитал ББСБ, COREX Дижитал Бирж, Дижиталворкс, Ajly, Ариг Интернэйшл зэрэг байгууллагын удирдлагууд хүний нөөцийн салбарын өнөөгийн трэнд, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавин, хэлэлцүүлэгт өрнүүлнэ.

Мөн оройн хүлээн авалтад оролцсоноор танилын хүрээгээ тэлж, мэдлэг туршлагаа хуваалцан халуун дулаан уур амьсгал, хамтлаг дуучдын тоглолтын хамтаар өнгөрөөх юм.

Ерөнхий зохион байгуулагч: М-Си-Эс Групп
Нэмэлт мэдээллийг: https://www.facebook.com/people/HR-Day-2022/100086073491865/
Тасалбарыг: https://shoppy.mn/products/hr-day-2022

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img