Архангай аймгийн Тариат сумын номын санг яруу найрагч Г.Баяр агсны нэрэмжит болголоо
Хуваалцах:
img

Архангай аймгийн Тариат сумын номын санг МЗЭ-ийн гишүүн, Сэр-Одын болон Алтан-Өд шагналт яруу найрагч Ганболдын Баяр агсны нэрэмжит болгожээ. Тэрээр 1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. 2004 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн.

 Г.Баяр нь 2006 онд “Би хэмээх”, 2008 онд “Дөрвөн нүдтэй дэлхий”, 2010 онд “Азиза” шүлгийн түүвэр, 2013 онд “Танихгүй цэцгийн үр” яруунайргийн түүврээ тус тус хэвлүүлжээ. 

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Г.Баяр нь 2010, 2011 онд “Хангай цом” яруу найргийн наадмын тэргүүн байр, 2011 онд “Алтан үзэг” наадмын тэргүүн байр, 2011 онд “Хайрын цагаан уул” наадмын дэд байр, 2012 онд Чөлөөт сэтгэлгээний дуулал наадмын тэргүүн байр, 2013 онд О.Дашбалбарын нэрэмжит Эрх чөлөө, Оюунсанаа, Яруу найраг наадмын тэргүүн байр, Алтан өд шагнал тус тус хүртсэн. 

        Ийнхүү тус сумын номын санг Г.Баяр агсны нэрэмжит болгож буйтай холбоотой "Тэнгэрийн сүм-Эх орон" дурсамж цэнгүүнийг өнөөдөр Тариат суманд зохион байгуулах юм байна.

Нийт сэтгэгдэл 0

  • Сэтгэгдэл
    img
    Хуваалцах:
    Төстэй мэдээ
    img
    img